Засгийн газрын “11 11” төвд оператор шалгаруулж авахаар ажлын байр зарлажээ

Засгийн газрын “11 11” төвд оператор шалгаруулж авахаар ажлын байр зарлажээ

Засгийн газрын “11 11 төв” нь иргэдээс төрийн байгууллагуудад хандсан санал хүсэлт, шүүмжлэл, гомдол, талархлыг утас, интернэт, фэйсбүүк, твиттер болон тус төвд байрлах санал бичих машин буюу киокс ашиглан хүлээн авч харъяа байгууллагуудад дамжуулан өгч шийдвэрлүүлэх үүрэгтэй ажилладаг гэдэг. 

Тэгвэл Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвд гурваас дээш жил ажилласан туршлагатай лавлах утасны оператор шалгаруулж авахаар ажлын байр зарласан байна. 

Тухайн ажлын байранд буюу оператороор ажиллах хүсэлтэй хүн нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байж болно гэдгийг ч тодотгосон байна. Ажлын байрны зарын бүртгэл 2022 оны хоёрдугаар сарын 16-27-ны хооронд явагдах аж. Дээрх ажилд бүртгүүлэх хүсэлтэй иргэд 95950092 дугаарын утсаа холбоо барьж болох юм байна.