ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаа нарын эхнэрүүдтэй уулзаж, цалингийн талаар зөвлөлдөнө

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар цагдаа нарын эхнэрүүдтэй уулзаж, цалингийн талаар зөвлөлдөнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп”-ээс нөхрүүдийнхээ цалингийн талаар гомдолж, бусад улсын цагдаагийн алба хаагч нарын цалинтай харьцуулсан постер цахим сүлжээнд цацсан нь олны анхааралд өртөв.

Тэгвэл өчигдөр энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд өөрийн цахим хуудаснаа, “Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин хангамж тааруу нь үнэн. Цагдаагийн алба хаагчдын эхнэрүүдийн групп-ийнхний хэлж буйг ч ойлгож, хүлээн авч байна. Төрийн албан хаагчдын цалин хангамж, ялангуяа цагдаагийн албан хаагчдын цалин хөлс, ажиллах орчин, хангамжтай холбоотой эргэж харах асуудал цөөнгүй бий.

Цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийн ажлуудын нэг хэсэг нь энэ асуудал байх ёстой. Группийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзъя, нөхцөл байдлыг сонсъё. Олон нийттэй харилцах мэргэжилтнүүддээ уулзалт товлохыг захисан байгаа” гэжээ.