ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин олон улсын буруушаалт, хориг арга хэмжээнээсээ татгалзаж, хөндлөнгөөс оролцох аливаа оролдлого нь “Таны хэзээ ч харж байгаагүй үр дагаварт хүргэх болно” гэж бусад улс орнуудад анхааруулсны дараа Оросын цэргүүд хүлээж байсан довтолгоогоо Украинд эхлүүллээ.
Харин Украины Ерөнхийлөгч В.Зеленский Орос Украины цэргийн дэд бүтцийг онилсон гэж мэдэгдээд дайны байдал зарласан юм. Тэгвэл ОХУ-ын арми Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсэг, агаарын баазуудыг устгасан гэж мэдэгдэв. Харин энэ тухай мэдээллийг Киевээс хараахан баталгаажуулаагүй байна.