"ОХУ-ын Украины эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг бид эрс буруушааж" ЕАБХАБ-аас мэдэгдэл хийжээ

"ОХУ-ын Украины эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг бид эрс буруушааж" ЕАБХАБ-аас мэдэгдэл хийжээ

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-аас “ОХУ-ын Ерөнхийлөгчийн Украинд цэргийн ажиллагаа явуулах шийдвэрийг буруушааж” мэдэгдэл хийжээ. 

Тус мэдэгдэлд, ”ОХУ-ын Украины эсрэг явуулж буй цэргийн ажиллагааг бид эрс буруушааж байна. Украинд хийсэн энэхүү халдлага нь олон сая хүний ​​амь насыг ноцтой эрсдэлд оруулж, олон улсын хууль тогтоомж болон Оросын амлалтуудыг бүдүүлгээр зөрчиж байна. Бид бүх цэргийн үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг уриалж байна" гэжээ.