Англид гялгар ууттай их хэмжээний цусыг хотын төвд асгасан этгээдийг эрэн сурвалжилж байна

Англид гялгар ууттай их хэмжээний цусыг хотын төвд асгасан этгээдийг эрэн сурвалжилж байна

Их Британийн Рединг хотын төвд гялгар уутыг цусаар дүүргэж дараа нь газарт асгасан этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ.

Тодруулбал, энэ мягмар гарагийн өглөөний 07:00 цагийн орчимд камерт бичигдсэнээр гудамжаар явж байсан эрэгтэй цагаан гялгар өнгийн уутанд их хэмжээний шингэн хийж авч явж байсан ба дараа нь түүнийгээ газарт асгаж, урсгасан  хачирхалтай дүрс буусан байна.

Тус хачирхалтай бичлэгийн дагуу холбогдох албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад цус байсныг тогтоосон бөгөөд одоогоор тус цусыг хаанаас юуны гаралтай, хэний цус болохыг тогтоохоор шүүх эмнэлгийн байгууллага ажиллаж эхэлсэн аж. Мөн ойролцоох орон нутгийн эмнэлгүүдэд хүнд их хэмжээний цус алдсан бэртсэн хүн байхгүй гэж мэдүүлжээ. Тус улсын иргэдийн үзэж байгаагаар хэн нэгний халдлага эсвэл үүнтэй төстэй зүйл байхыг үгүйсгэхгүй, илүү том асуудал байж болзошгүй гэж үзэж байгаа талаар мэдээллийн сувгууд онцолж байв.