"Украины цэргийн дэд бүтэц, агаарын цэргийн хүчинд оновчтой цохилт өгч байна" гэж мэдэгдэв

"Украины цэргийн дэд бүтэц, агаарын цэргийн хүчинд оновчтой цохилт өгч байна" гэж мэдэгдэв

Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ Украины зүүн хэсгийн Донбасс мужид цэргийн ажиллагаа явуулах тушаал өгснөөс төд удалгүй байлдааны бэлэн байдалд байсан ОХУ-ын цэргүүд Украин услад цохилт өгч эхэлсэн юм. 

Харин ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас, “ОХУ-ын зэвсэгт хүчин Украины хотуудад цохилт өгөөгүй, энгийн ард иргэдэд ямар ч аюул учруулахгүй, гагцхүү цэргийн дэд бүтэц, агаараас эсэргүүцэн хамгаалах объектууд, цэргийн аэродромууд, Украины Агаарын цэргийн хүчинд оновчтой цохилт өгч байгаа” гэж мэдэгдлээ. Харин Украины арми “ОХУ-ын хэд, хэдэн байлдааны онгоц болон танкийг устгасан” гэж мэдэгдсэн бол, үүнийг “худал мэдээлэл” гэж Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.