“Оросын газрын тос, байгалийн хийг хэрэглэхгүй байхыг уриалж” Борис Жонсон мэдэгдэл хийв

“Оросын газрын тос, байгалийн хийг хэрэглэхгүй байхыг уриалж” Борис Жонсон мэдэгдэл хийв

Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.02.24/ өдөр гаргасан. Үүнээс хойш нэг их удалгүй, байлдааны бэлэн байдалд байсан тус улсын цэргүүд нь Украинд цохилт өгч эхэлсэн юм. 

ОХУ-ын энэхүү үйлдлийг Дэлхийн улс орнуудын удирдагчид “Оросын түрэмгийлэл” хэмээн эрс бууртгаж байна.

Тухайлбал, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон дөнгөж сая мэдээлэл хийх үеэрээ, “ОХУ Украин руу түрэмгийлснийг эрс буруушааж, В.Путин ямар ч өдөөн хатгалга, шалтаггүйгээр Украин руу дайрлаа" гэж буруутгалаа. Мөн тэрээр ОХУ-ын иргэдэд хандаж хэлсэн үгэндээ, “Таны нэрээр ийм зүйл хийсэн В.Путины дэглэмийг та бүхэн үнэхээр хүсч байна гэдэгт би итгэж чадахгүй байна" гэжээ. Цаашлаад тэрээр, Европын улсын орнуудыг Оросын газрын тос, байгалийн хийн хараат байдлаа зогсоох, хэрэглэхгүй байхыг уриаллаа.

Эх сурвалж: BBC