Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.02.24/ өдөр гаргасны улмаас нэг их удалгүй, байлдааны бэлэн байдалд байсан тус улсын цэргүүд нь Украинд цохилт өгч эхэлсэн юм.
Тэгвэл Украины ерөнхийлөгч В.Зеленский тус улсын зэвсэгт хүчин Украины зүүн хэсгийн Донбасс болон бусад хэсэгт халдлагыг няцааж байна гэж мэдэгдэв. Харин Орос улс бага эсэргүүцэлтэй тулгарсан гэж мэдэгдээд байна. Мөн Украины арми Оросын 50 орчим "эзлэн түрэмгийлэгчийг" устгаж, хамгийн багадаа Оросын зургаан нисэх онгоцыг устгасан гэж мэдэгдсэн ч энэ нь хараат бусаар нотлогдоогүй байна.
Эх сурвалж: BBC