ВИДЕО: Э.Бат-Үүл дайныг эсэргүүцэж мэдээлэл хийх үеэр үл таних хүмүүс телевизийн камеруудыг хааж зогсжээ

ВИДЕО: Э.Бат-Үүл дайныг эсэргүүцэж мэдээлэл хийх үеэр үл таних хүмүүс телевизийн камеруудыг хааж зогсжээ

Өнөөдөр /2022.05.06/ С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулсан. Тус цуглаанд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл оролцож, “Монгол улсын хоёр дахь Беларусь болгох гэж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас явуулж байгаа бусармаг үйл ажиллагааг эсэргүүцнэ ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Э.Бат-Үүл мэдээлэл хийх үеэр үл таних хоёр иргэн телевизийн камерыг хааж зогсов. 2022.05.06

Харин түүнийг ийнхүү үзэл бодлоо илэрхийлэх үеэрээ үл таних хоёр эмэгтэй түүний өмнө зогсож, телевизийн камерууд Э.Бат-Үүлийн дүрсийг, бичлэгийн авахад саад хийж, “манай улс яаж Беларусь шиг болсон юм” хэмээн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гаргажээ. Мөн тэднийг хэн нэг, цаашлаад манай улсад суугаа нэр бүхий элчин сайдын яамнаас захиалсан байж болзошгүй талаар ч зарим иргэд хардаж байгаа ажээ. Энэ талаар ТВ5 телевизийн сэтгүүлч н.Доржоо өөрийн твиттер хуудастаа дараах мэдээллийг оруулжээ.