ФОТО: Үймээний талаар хуулийн байгууллагад дуудлага өгсөн ч “очиж, чадахгүй” гэж хариулжээ

ФОТО: Үймээний талаар хуулийн байгууллагад дуудлага өгсөн ч “очиж, чадахгүй” гэж хариулжээ

Өнөөдөр /2022.05.06/ С.Зориг агсны хөшөөний дэргэд нийслэлийн АН-аас "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан зохион байгуулсан. Тус цуглаанд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл оролцож, “Монгол улсын хоёр дахь Беларусь болгох гэж байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгаас явуулж байгаа бусармаг үйл ажиллагааг эсэргүүцнэ ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Харин түүнийг ийнхүү үзэл бодлоо илэрхийлэх үеэрээ үл таних хоёр эмэгтэй түүний өмнө зогсож, телевизийн камерууд Э.Бат-Үүлийн дүрс, бичлэгийн авахад саад хийж, "Беларусь бидэнд ямар хамаатай юм. Орос бидэнд ямар гэм хийсэн юм" зэрэг зүйлийг ярьж, иргэдийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан бусармаг үйлдэл гаргажээ. Хамгийн ноцтой нь хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид тус үймээн самууны талаар хуулийн байгууллагад дуудлага өгөхөд, "Та нар өөрсдөө зохицуул, очиж чадахгүй" гэсэн утгатай тайлбарыг өгчээ. 

2022.05.06

2022.05.06

2022.05.06

2022.05.06

2022.05.06

2022.05.06

2022.05.06