ИНФОГРАФИК: “Хөгжлийн банк”-наас авсан зээлээ ТӨЛӨӨГҮЙ компанийн ЭЗДИЙГ нэрлэж байна

ИНФОГРАФИК: “Хөгжлийн банк”-наас авсан зээлээ ТӨЛӨӨГҮЙ компанийн ЭЗДИЙГ нэрлэж байна

Өчигдөр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банканд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан билээ. Тэрээр “Евро”, “Чингис”, “Самурай” бондоос мөнгө гаргаж “Хөгжлийн банк”-наас зээл авсан хугацаандаа төлөөгүй зээлдэгчдийг зарласан.

  1. “Хөтөл” ХХК 161.5 тэрбум төгрөгийн зээлтэйгээс огт төлөөгүй

Одоогоор зээлээ огт эргэн төлөөгүй. 2008 оны аравдугаар сарын 31-ны өдөр байгуулагдаж, гадаад худалдаа барилгын засвараар үйл ажиллагаа явуулах чиглэлтэй. Эзэмшигч нь Б.Бөх-Очир

  1. “Мон лаа” ХХК 5.6 тэрбум төгрөгийн зээлтэйгээс огт төлөөгүй

2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд Х.Энхсайхан, Н.Болдхүү, М.Ганбагана нарын хүмүүс байгуулсан. Анх лаа шүдэнз үйлдвэрлэдэг байсан бол яваандаа цэвэр ус савлагааны бизнест хөл тавьжээ. Одоо уул уурхайн салбарт орж ирсэн байна.

  1. “Мак цемент” 166.5 тэрбум төгрөгийн зээлтэйгээс огт төлөөгүй

Тус компани нь Монголын алт компанийн охин компани бөгөөд Ашигт малтмалын ашиглалт, хайгуул, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  1. “Кью Эс Си” ХХК 187.6 тэрбум төгрөгийн зээл авснаас 167.3 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй

2008 оны аравдугаар сарын 31-нд Э.Шижир байгуулж гадаад худалдаа, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  1. “Бэрэн групп” ХХК 102.4 тэрбум төгрөгийн зээлтэйгээс 101.2 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй

2007 оны хоёрдугаар сарын 14-нд байгуулагдаж ашигт малтмалын ашиглалт, хайгуул болон гадаад худалдаа, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүсгэн байгуулагч нь Бэрэнбаралын Мөнхтөр юм. Тус компани “Хангай” хотхоныг босгосон.

  1. “Эрэл” ХХК 99.5 тэрбум төгрөгийн зээлтэйгээс огт төлөөгүй

2007 онд байгуулагдсан бөгөөд Эрдэнэбат овогтой Жаргалангийн нэр дээр бүртгэлтэй компани юм. Гадаад худалдаа, үнэт эдлэл материал, гоёл чимэглэл, бэлэг дурсгал, ахуйн хэрэглээний зүйл үйлдвэрлэдэг.  Мөн ашигт малтмалын ашиглал, хайгуул, шеологийн сорьцын лабортари ажиллуулж, барилгын материалын үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

  1. “Монгол драй милк” ХХК 39.4 тэрбум төгрөгийн зээлтэйгээс огт төлөөгүй

Эзэмшигч нь Э.Эрдэнэбилэг бөгөөд Гадаад худалдаа, био, нано технологийн судалгаа, сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг.

  1. “Монгема” ХХК 9.9 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй

2006 онд байгуулагдсан бөгөөд Гадаад худалдаа, барилга угсралтын ажил, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

ИНФОГРАФИК: Н.БАЯР