БНСУ-руу Виз мэдүүлэх иргэдийн тоо огцом нэмэгдэж, иргэдийн материал шалгах хугацаа хойшлогджээ

БНСУ-руу Виз мэдүүлэх иргэдийн тоо огцом нэмэгдэж, иргэдийн материал шалгах хугацаа хойшлогджээ

Виз мэдүүлэх иргэдийн тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан виз мэдүүлгийн бүртгэл болон визийн материал шалгах хугацаа хойшлогдож байгааг БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам анхаарууллаа.

Энэ оны зургадугаар сарын 1-нээс БНСУ-ын богино хугацааны /С-3/, олон удаагийн /Multiple/ ангиллын визийн хязгаарлалт цуцлагдаад байгаа юм. 

Дашрамд дурдахад тус улсад өнөөдрийн байдлаар 37,846 монгол иргэн оршин сууж байна.