"Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудас" нэртэй хуурамч групп албан ёсны цахим хуудас биш гэдгийг мэдэгдлээ

"Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудас" нэртэй хуурамч групп албан ёсны цахим хуудас биш гэдгийг мэдэгдлээ

"Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны фэйсбүүк хуудас" нэртэй хуурамч групп нь Дотоод хэргийн их сургуулийн албан ёсны цахим хуудас биш бөгөөд манай байгууллагатай ямар ч хамааралгүй, зөвхөн нэрийг ашиглан олон нийтийг төөрөгдүүлэх зорилгоор үүсгэсэн хуурамч групп болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Тус групп нь Дотоод хэргийн их сургуулийн нэрийг ашиглан иргэдийг төөрөгдүүлсэн үйл ажиллагаа явуулж, удаа дараа худал, ташаа мэдээлэл нийтэлж байгаа тул Дотоод хэргийн их сургууль энэхүү хуурамч группийн үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор Meta компанид удаа дараа гомдол, хүсэлт гаргаж, мөн Цагдаагийн байгууллагад албан ёсоор хандан хуульд заасан журмын дагуу шалгуулж байна. Гэвч тус группээс худал, ташаа мэдээлэл нийтлэх үйлдэл үргэлжилсээр байгаа тул та бүхэн энэхүү хуурамч группийг Report хийж, олон нийтийг төөрөгдүүлэх хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход хамтран ажиллахыг уриалж байна.