Ү.Амартүвшин: МҮИС-ийн удирдлагууд хууль бусаар барилгын зөвшөөрөл гаргуулж, ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаасан

Ү.Амартүвшин: МҮИС-ийн удирдлагууд хууль бусаар барилгын зөвшөөрөл гаргуулж, ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаасан

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ү.Амартүвшин Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд хууль бусаар барилга барьж, иргэдийн аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа талаар мэдээлэл хийв.

Тэрбээр "Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд иргэдийг амьдрах орчин, нөхцөлгүй болтол зам талбайг хааж байна. ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаачхаад хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулаад барилгын суурь ухчихсан. Зам дээр барилга барих гэж байна. Зөвшөөрлийг нь цуцалсан ч, хуулийн байгууллагад хандаад зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгочихдог. Энэ асуудалтай олон жил болж байгаа ч, ухсан нүхээ буцааж булахгүй байна.

Энэ нь Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, нийслэлийн стандартыг зөрчиж байгаа юм. Ойр орчимд амьдарч байгаа иргэдийн орц, гарцыг нээж өгөх ёстой. Хамгийн чухал нь ЭХЭМҮТ-ийн урд хаалгыг нээж өгөх хэрэгтэй байна. Эмнэлгийн байгууллага 3-4 гарцтай байх ёстой. Ийм стандарт бий. Гэтэл урд хаалгаа МҮИС-аар таглуулчхаад олон жил болж байна" гэв.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө