"Дээлтэй Монгол" наадмаар залуучуудад зориулсан "Дээлтэй диско" тоглолт болно

"Дээлтэй Монгол" наадмаар залуучуудад зориулсан "Дээлтэй диско" тоглолт болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх Дээлтэй Монгол наадмын талаар мэдээлэл хийлээ.  

Тэрбээр "Үндэсний хувцсаар дамжуулан жуулчдыг татах, үндэсний өв уламжлалаа сурталчлах зорилгын хүрээнд 16 дахь жилдээ "Дээлтэй Монгол" наадам зохион байгуулах гэж байна. Энэ наадмын хамгийн гол үйл ажиллагаа бол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал юм. Бүх дүүрэг, хороодын иргэдийн төлөөлөл үндэсний хувцсаараа гоёж ирдэг. Мөн загварын үзүүлбэр, ардын болон мэргэжлийн урлагийн байгууллагууд тоглолт хийж, уралдаан тэмцээнүүд болж шилдэг оролцогчдыг шалгаруулна. Зургаан гэр баригдана. Монголын зан заншил, ахуй соёл уламжлалыг жуулчдад сурталчилна. Тойрон бүжгийг хийнэ.

Түүнчлэн 18-20 цагт "Дээлтэй диско" буюу орчин үеийн хамтлаг дуучид ирж тоглолтоо хийн, DJ нарын сет хөтөлбөрийг залуучуудад зориулан хийнэ. Архангай, Баян-Өлгий, Дорнод аймгаас 27 иргэн ирж оролцоно. Мөн бүжгийн челленж зарласан" гэлээ.