Шагайн харваанд 98 багийн 760 гаруй буюу хамгийн олон харваач оролцож байна

Шагайн харваанд 98 багийн 760 гаруй буюу хамгийн олон харваач оролцож байна

Үндэсний их баяр наамдын шагайн харвааны тэмцээн Шагайн асарт өчигдөр эхэлж, өнөөдөр хэсгийн харваагаар үргэлжилж байна. Энэ жилийн шагайн харваанд 98 багийн 760 гаруй буюу хамгийн олон харваач оролцон онч мэргэнээ сорьж байна.

Шагайн харваа нь 1998 оноос албан ёсоор үндэсний их баяр наадмын нэг төрөл болсон юм. Үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шагайн цол, зэргийг албан ёсоор хуульчлан олгохоор болоод байна.

Үндэсний шагайн харваа нь мянга орчим жилийн түүхтэй юм.

Энэ жилийн Улсын их баяр наадмын шагайн харваанд Монгол Улсын Даяар дуурсагдах дархан мэргэн 2, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн цолтой 46, Монголын Улсын дархан мэргэн 11, гарамгай мэргэн цолтон 31, хошой мэргэн 41, мэргэн цолтой 90, аймгийн гоц мэргэн 220 гаруй харваач, өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байна. Мөн энэ удаагийн шагайн харваанд АНУ, Швед, Австрали улсад суугаа монголчуудын баг эх орондоо ирэн оролцож буй сонирхолтой, өрсөлдөөнтэй, онцлог болж байна. Монголын шагайн холбооны 35 жилийн ой энэ онд тохиож байна.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө