"Баяр наадмын үеэр 346 суултуур, 170 бие засах газраар иргэдэд үйлчилнэ" гэв

"Баяр наадмын үеэр 346 суултуур, 170 бие засах газраар иргэдэд үйлчилнэ" гэв

Баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгийн хорооноос мэдээлэл өглөө. Тохижилт, засвар, худалдаа үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд "Үндэсний баяр наадмыг зохион байгуулах комиссоос салбар хороонд 619 сая төгрөгийн төсөв хуваарилсны дагуу ажилласан. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 17 хаалга, төв асар, үзэгчдийн саравчийг засаж янзалсан. Явган хүний зам гүүр, сүүдрэвч, хайс, сэтгүүлчдийн гэрийг Хүй долоон худагт байршуулсан. 

Төв цэнгэлдэх хүрээлэнд 4818 ам метр зам талбайг засаж янзалсан. 10194 ам метр авто замыг зассан. Сүүлийн 20-оод жил засагдаагүй байсан ажлуудыг хийсэн. Төв цэнгэлдэх тойрсон замуудыг бүгдийг нь асфальталж шинээр зассан. Явган хүний зам талбайг засаж, тэмдэглэгээ хийсэн. Төв цэнгэлдэхийн баруун талын 6600 метр талбайг зүлэгжүүлсэн. Нийслэлийн ЗАА-аас бие засах газарт онцгой анхаарч ажиллаж, 60 суултуур бүхий эрэгтэй, эмэгтэй хоёр бие засах газрыг шинээр барьсан. 

Хүй долоон худагт бие засах 46 газар ажиллана. Төв талбайд одоо ажиллаж байгаа 76 газар гээд нийт баяр наадмын үеэр 346 суултуур, 170 бие засах газраар иргэдэд үйлчилж байна. Төв цэнгэлдэхэд 70 ширхэг гэрэлтүүлгийг засаж, хийсэн. Худалдаа үйлчилгээний хувьд 390 асар Төв цэнгэлдэхэд, Хүй долоон худагт 375 гэр ажиллана" гэв. 




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө