Н.Наранбаатар: Наадмын нээлтээр бид мөнх тэнгэрийн доор орших түүхэн үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо

Н.Наранбаатар: Наадмын нээлтээр бид мөнх тэнгэрийн доор орших түүхэн үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж байна.

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажилласан билээ. Тэгвэл тэрбээр сэтгэгдлээ хуваалцахдаа “Бид бол нэг үндэстэн, мөнх тэнгэрийн доор орших түүхэн гайхамшигт үндэстэн гэдгийг харуулахыг зорилоо. Наадмын нээлтийн үйл ажиллагаанд бүх төрийн статустай уран бүтээлийн байгууллагууд, мөн чөлөөт уран бүтээлчид, Зохиолын дуучдын холбоо, рок попын уран бүтээлчид оролцлоо. Энэ жил циркийн уран бүтээлчдийг нээлтийн үйл ажиллагаанд түлхүү оруулахыг зорьсон. Монгол цирк өөрөө гайхамшиг. Циркийн сайхан үзүүлбэрийг наадмын үзүүлбэртэй нийлүүлэн гаргая гэж зорьсон маань үзэгч түмэнд хүрсэн болов уу гэж бодож байна. Шүүмжлэх хүмүүс байна. Шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрх шүү дээ. Бүх зүйл таалагдах албагүй. Шүүмжлэх нэг нь шүүмжлэх байх. Хамгийн гол нь түмэн олон маань таашааж, баярлаж бахдах юм” гэв.