МАН-ын 100 жилийн ойн логог наадмын нээлтийн төв тайзан дээр залсан нь олны дургүйцлийг төрүүлэв

МАН-ын 100 жилийн ойн логог наадмын нээлтийн төв тайзан дээр залсан нь олны дургүйцлийг төрүүлэв

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт Төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо.

Энэ удаагийн наадмын нээлт, хаалтын арга хэмжээний ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ажиллаж байгаа билээ. Баяр наадмын нээлтийн тоглолт олныг огшоож чадлаа. Харин нээлтийн арга хэмжээний үеэр МАН-ын 100 жилийн ойн логог төв тайзан дээр залсан нь олны дургүйцлийг төрүүлэв. 

2014 оны Үндэсний их баяр наадмын үеэр Хонхны дуу эгшиглэсэн нь "Монгол наадмыг нам төртэй холболоо" гэх шүүмжлэлийг хүртэж байсан. Тэгвэл Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын нээлтээр ийнхүү МАН-ын 100 жилийн логог залсан нь мөн л дээрх шүүмжлэлийг хүртэж, олны дургүйцлийг төрүүлээд байна.