Албан хэрэгт кирилл болон үндэсний бичгийг хослуулан хэрэглэхээр шийдвэрлэжээ

Албан хэрэгт кирилл болон үндэсний бичгийг хослуулан хэрэглэхээр шийдвэрлэжээ

Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаар тогтоолд “төрийн байгууллагын шийдвэр, албан бичгийг энэ тогтоолын дөрөвт заасан дүрэм, журам, заавар, стандартын дагуу хос бичгээр хөтлөх ажлыг турших” гэж заасны дагуу Стандарт, хэмжил зүйн газраас “MNS 6395:2022, Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага” стандартыг улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч, үндэсний стандартаар шинэчлэн баталсан байдаг.
 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга дээрх хууль тогтоол, стандартыг үндэслэн 2022 оны долдугаар сарын 08-ны өдөр А/62 дугаар тушаал гарган эхний ээлжинд агентлагийн даргын тушаал болон Газрын хурлын тогтоолыг кирилл болон үндэсний бичгээр хослон үйлдэхээр шийдвэрлэлээ.