ТЦА: Хүй долоо руу чиглэсэн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болголоо

ТЦА: Хүй долоо руу чиглэсэн хөдөлгөөнийг нэг чигийн урсгалтай болголоо

Хүй долоод соёолон насны морьдын уралдаан болсонтой холбоотойгоор  замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас Хүй долоо руу салдаг уулзвараас хойд чиглэл рүү 61-ийн гарам хүртэл нэг чиглэлийн зохион байгуулалтад оруулаад байна. Одоо Хүй долоод зогсоолууд 90-100 хувь дүүргэлттэй болоод байгаа юм байна. Мөн соёолон морь гарааны зурхай руу хөдөлжээ. Эдгээр тээврийн хэрэгслийг буцааж Улаанбаатар руу чиглэх үед хойноосоо урагшаа нэг чигийн хөдөлгөөнд оруулна гэж ТЦА-наас мэдээллээ.