ВИДЕО: Дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүлж байна

ВИДЕО: Дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүлж байна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа эхэллээ. 

Тавын давааны эхэнд Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүлж байна. Улмаар алдарт аваргын зодог тайлах ёслол болох юм.

Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, цагийг эзлэсэн их аварга Х.Баянмөнх улсын наадамд 10 түрүүлж, 27 удаа шөвгөрсөн хүчтэн. Мөн чөлөөт бөхийн төрлөөр олимпын мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай.

ШУУД: