Х.Баянмөнх: Ногоон зүлэг дэвжээнээ дахин хүчээ үзэж чадахгүй болох нь гэх хөнгөн мэдрэмж төрж байна

Х.Баянмөнх: Ногоон зүлэг дэвжээнээ дахин хүчээ үзэж чадахгүй болох нь гэх хөнгөн мэдрэмж төрж байна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа эхэллээ. 

Тавын давааны эхэнд Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнхийн цолыг дуудан, хүндэтгэл үзүүлж, зодог тайлах ёслолыг хийлээ.

Увс аймгийн Хяргас сумын харьяат бөх, цагийг эзлэсэн их аварга Х.Баянмөнх улсын наадамд 10 түрүүлж, 27 удаа шөвгөрсөн хүчтэн. Мөн чөлөөт бөхийн төрлөөр олимпын мөнгөн медаль хүртсэн, ДАШТ-ий алт, хошой мөнгөн медальтай.

Тэрбээр зодог тайлсныхаа дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Ногоон зүлэг дэвжээнээ дахин хүчээ үзэж чадахгүй болох нь гэх хөнгөн мэдрэмж төрж байна. Би 80 настай. Гэхдээ энэ дэвжээд 13 настайгаасаа хойш 68 жил ханатлаа барилдлаа. Дэлхийд барилдлаа. Шинжлэх ухааны ажилд хүч үзэж шавь нараа бэлтгэсэн.Одоо болно. Бусдын сайн, сайханд баярлаж яваарай. Санааны зоргоор амьдардаг учир сайхан санаж яваарай. Өвөг дээдсийн үлдээсэн энэ соёлыг чамбайтай, чансаатай авч яваарай" гэлээ.

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө