Т.Очироо, Б.Пунсалдулам тэргүүлж цолны болзол хангалаа

Т.Очироо, Б.Пунсалдулам тэргүүлж цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний сур харвааны тэргүүн байрын эзэд тодорлоо.

Энэ жилийн Үндэсний сурын харваанд эрэгтэй 360, эмэгтэй 180 нийт 540 харваач оролцон, цэц мэргэнээ сорьсон юм. Үүнээс гурван Дархан мэргэн, хоёр Даяар дуурсах мэргэн, зургаан Даян мэргэн, 18 Улсын мэргэн оролцож цэц мэргэнээ сорив.

Үндэсний их баяр наадмын сур харвааны эрэгтэй харваачдаас Т.Очироогийн тавьсан сумнууд мэргэн байж, Үндэсний их баяр наадамдаа анх удаа түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангалаа. Харин эмэгтэй харваачдаас улсын мэргэн Б.Пунсалдулам төрийн наадамдаа тэргүүлснээр Даян мэргэн цолны болзол хангалаа.




Улаанбаатарт 21 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө