Хан-Уул дүүргийн уяач М.Алтан-Очирын сартай хээр даага сонгомол бага насны ангилалд түрүүллээ

Хан-Уул дүүргийн уяач М.Алтан-Очирын сартай хээр даага сонгомол бага насны ангилалд түрүүллээ

Уяачдын наадам Хүй долоон худагт үргэлжилж байна. Сонгомол ангиллын бага насны ангилалд 130 хурдан хүлэг бүртгүүлснээс түрүү магнайд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын сартай хээр даага түрүүллээ.

  • Аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Баатарсайхан Дөлгөөний хүрэн даага,
  • Айргийн гуравт Дорноговь аймгийн Өргөн сумын Гончигийн Амгаланбаатарын бор халзан
  • Айргийн дөрөвт даага Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнсэнгийн Чулуунбаатарын сартай хээр,
  • Айргийн тавд Архангай аймгийн Тариат сумын уяач Чулуунбатын Мөнгөнсүхийн алаг даага тус тус хурдаллаа.