О.Хангай: Түрүү бөхийн бай шагналыг эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулна

О.Хангай: Түрүү бөхийн бай шагналыг эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө зориулна

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес давж “Улсын арслан” цолтон болсон. 

Тэгвэл Улсын аварга О.Хангай сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр "Төрүүлж өсгөсөн аав ээж, багшдаа, ханьдаа, намайг дэмждэг бүх хүнд үргэлж баярлаж талархаж явдаг. Сүүлийн даваанд хоёр гарын шөрмөс зэрэг татчихаад, эмчээр бариулаад, барилдаанаа үргэлжлүүлсэн. Харцагуудын шоун дээр шинэ залуу аварга хэмээн цолоо дуудуулж байсан. Их билэгшээлтэй зүйл болсон. 

Түрүү бөхийн бай шагналыг нийгмийн сайн сайхны төлөө, ялангуяа эх, хүүхдийн сайн сайхны төлөө зориулна" гэв.