СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны хороололд гал гарч яаралтай унтраалаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны хороололд гал гарч яаралтай унтраалаа

Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Үйлдвэрчин хороолол Юнион Бюлдинг оффисын эсрэг талын орон сууцны хороололд гурван давхрыг хамарсан гал гарсан байна. 
 
Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын аврах, гал унтраах ангийнхан цаг алдалгүй очиж галыг дөнгөж сая унтраажээ. Галын шалтгаан нөхцлийг тодруулахаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж буй бөгөөд хохирлыг мөн тодорхой болгох аж. 
 
Иргэдийн хэлж буйгаар хүчтэй тэсрэх дуу гарсны дараа гал гарсан гэх мэдээлэл байна. Иргэд та бүхэн баярын наадмын амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зорчихдоо гэр орондоо тэсэрч дэлбэрэх зүйл бий бол аюулгүй болгох цахилгаан холболтыг салгахыг холбогдох газруудаас анхааруулж байна.