АНУ-ын тусламжаар Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлжээ

АНУ-ын тусламжаар Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлжээ

АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлж байгаа аж.

МСК-ын энэхүү Хоёр дахь Компакт гэрээ хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн  ажлууд эхэлнэ. Тухайлбал, хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр баригдана. Энэ төслийн үр дүнд Улаанбаатар хотын цэвэр усны хангамж одоогийнхоос 64 сая орчим шоо метр буюу өнөөгийн түвшнээс 83 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

Монгол Улс нь 2007-2013 онд МСК-ийн Нэгдүгээр компакт гэрээний шугамаар 285 сая ам.долларын буцалтгүй тусламж авч, эрүүл мэнд, мэргэжлийн боловсрол, хот орчмын бэлчээрийн менежмент, хөрөнгийн эрх, авто зам, цэвэр агаар зэрэг 6 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.