Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт ОХУ-ын талаас Монгол Улсын хилийн 320 дугаар тэмдэгтээр ойн гал түймэр орж ирсэн.

Тодруулбал, түймэр есдүгээр сарын 15-нд хил даван орж ирснээс хойш алба хаагчид гурван бүлэгт хуваагдан, түймрийн талбайг тойруулан зурвас татаж ажиллажээ. Улмаар есдүгээр сарын 22-нд түймрийг цурманд оруулсан байна. Одоогоор алба хаагчид дөрвөн бүлэгт хуваагдан, түймрийн өртөмтгий хэсгүүдэд ажиллаж, галын голомтыг унтраан, цэвэрлэгээ хийх замаар бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Урьдчилсан байдлаар тус түймэрт 80 орчим га талбай өртсөн байна.