БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И маргааш айлчилна

Маргааш /2022.08.05/ БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд хоёр өдрийн хугацаатай албан ёсны айлчлал хийнэ.

Тодруулбал, тус айлчлалын үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/ Багануурын цахилгаан станцтай холбоотой төслийг эцэслэн шийдвэрлэх юм. Хэрэв энэ намартаа багтааж эхлүүлбэл таван жилийн дотор Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг бүрэн ашиглалтад оруулах талаар албаныхан мэдэгдээд буй.

Харин өчигдөр /2022.08.03/ Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, “Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг тасалдуулж, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон. Тухайлбал Эрдэнэбүрэнийн усан цахилгаан станцыг нэг сумын ИТХ-ын дарга Ши Жиньпинд захидал бичиж, ажлыг хоёр жилээр саатуулсан байх жишээтэй. Энэ мэт үйлдлийг Эрүүгийн хуульд заасан “Хорлон сүйтгэх ажиллагаа” нэрийн дор шалгаж, алдагдсан боломжийг өртгийг Засгийн газрын нэрийн өмнөөс нэхэмжлэх болно” гэсэн юм.