СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи согтууруулах ундаа хэрэглэсэн 30 настай эмэгтэй голын усанд осолдож амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архи согтууруулах ундаа хэрэглэсэн 30 настай эмэгтэй голын усанд осолдож амь насаа алджээ

Өчигдөр /2022.08.03/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн давааны орчим “Туул” голын усанд 1 эмэгтэй хүн ороод алга болсон тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагч нар хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 20 км замыг туулан 01:45 цагт очиж Архангай аймгийн харьяат иргэн Д/30 настай, эмэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол руу орсон тул эрэн хайж, анх осолдсон газраас баруун зүгт 5 км-т “Сонгино” амралтын газрын дэргэд “Туул” голын эргээс цогцсыг олж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.