СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам гүүрний ажилд оролцож байсан 24 настай эрэгтэй голд осолдож амь насаа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам гүүрний ажилд оролцож байсан 24 настай эрэгтэй голд осолдож амь насаа алджээ

Энэ наймдугаар сарын 01-ны өдөр /2022.08.01/ Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн “Дуут толгой” гэдэг газар зам, гүүрний ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн хэрэг гарчээ.

Иймд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн өчигдрөөс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн С /24 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ус өдрийн осолдсон газраас 200 метрийн зайд, 2 метрийн гүнээс тухайн иргэний цогцсыг олсон байна.




Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө