Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулахаар судалж байгаа аж

Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулахаар судалж байгаа аж

УИХ-ын дарга Г.Занданшатар болон Улсын Их Хурлын гишүүд  өчигдөр Архангай, Өвөрхангай  аймаг буюу шинэ Хархорум хот байгуулахаар судалж буй Орхоны хөндийд ажиллажээ.  

Түүнтэй хамт УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар хамт явсан байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, “Ажлын хэсгийнхэнд хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорум хот байгуулах асуудалд олон улсын менежментэд нийцүүлэн, хот төлөвлөлтийг бүсчлэн хувааж, зам тээвэр, цахилгаан, дулааны асуудалд орчин үеийн эко системийг нэвтрүүлэх, түүх соёлын үнэт олдворуудыг түшиглэн аялал жуулчлалыг инновацад тулгуурлан хөгжүүлэхэд анхаарч ажиллах” чиглэлийг өгчээ.