Хятадын Гадаад хэргийн сайд Ван И өнөөдөр /2022.08.07/ манай улсад ирж байгаа бол, түүний айлчлал маргааш /2022.08.08/ үргэлжлээд өндөрлөх юм. Харин тэрээр Шангри-Ла, Туушин зэрэг нийслэлд томоохонд тооцогддог зочид буудалд буухгүй аж. Учир нь, тэрээр ууланд алхах тул Богд ууланд алхахаар Хан-Уул дүүргийн "Жаргалантын ам"-ны ойролцоо үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд буухаар болсон гэх мэдээлэл байна.
