Б.Энхбаяр: Мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүйгээс саарал жагсаалтад орсон

Б.Энхбаяр: Мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүйгээс саарал жагсаалтад орсон

ФАТФ-аас Монгол улсыг саарал жагсаалтад оруулснаа өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэн.

Саарал жагсаалтад ороход мөнгө угаасан гэмт хэрэг нөлөөлсөн гэж Хууль зүй дотоодын хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр  мэдэгдлээ.

Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа “Мөнгө угаасан тодорхой гэмт хэргүүдийг хуулийнхан илрүүлж шалгах явцад УИХ-аас Эрүүгийн хуулийн "Мөнгө угаах" зүйл ангид гурван удаа өөрчлөлт оруулж, улмаар уг хэргүүд хэрэгсэхгүй болж байсан.  2017 онд Мөнгө угаах, тeрроризмтэй тэмцэх Ази-номхон далайн бүсийн байгууллага Монгол Улсын тайланг авч хэлэлцэн зэрэглэлийг хэвээр хадгалж шийдвэрлэснийг нь сануулсны сацуу мөнгө угаагчиддаа хариуцлага тооцоогүйгээс саарал жагсаалтад орсон" гэж мэдэгджээ. 

Мөн “Онги гол”-ын Ц.Мөнхбаярыг 2015 оны Өршөөлийн хуульд хамруулсан нь Монгол Улс "тeрроризм"-ын гэмт хэргийг өршөөлөө гэсэн мессежийг олон улсад өгч, ФАТФ манайхыг хар, саарал жагсаалтанд орж, хориг тавиулах сануулга өгч байсан талаар тэрбээр мөн дурдсан байна .