Бразил тоглогчийг доромжилсон гэх тамирчны асуудлыг 18 цагаас хэлэлцэнэ

Бразил тоглогчийг доромжилсон гэх тамирчны асуудлыг 18 цагаас хэлэлцэнэ

Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолтын үеэр "Дэрэн" клубийн тамирчин О.Даваадэлгэр эсрэг багийнхаа Бразил тоглогч Тиаго Томайсыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан байж болзошгүй биеийн хэлэмж үзүүлсэн асуудлыг өнөөдөр МХБХ-ны дэргэдэх хараат бус ёс зүйн хорооны хуралдаанаар хэлэлцэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл эл хурал өнөөдөр /2022.09.05/ 18:00 цагаас болохоор товлогджээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг эхлээд асуудалд нэр холбогдсон хоёр клубт мэдэгдэх юм байна. Харин уг шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор дараагийн шатанд гомдол гаргах эрхтэй байдаг учир эцсийн шийдвэр гэж үзэхгүй болохыг албаны эх сурвалж мэдээллээ.