Монголын боксын холбоо ОУОХ-ны зөвлөмжийг үл тоож, Шигшээ багийн тамирчнаа ОХУ руу тэмцээнд явуулжээ

Монголын боксын холбоо ОУОХ-ны зөвлөмжийг үл тоож, Шигшээ багийн тамирчнаа ОХУ руу тэмцээнд явуулжээ

Монгол Улсын шигшээ багийн тамирчин, боксчин Б.Чинзориг өнөөдөр /2022.09.07/ ОХУ-ын Владивосток хотын "Арена Спорта" спорт цогцолборт болох мэргэжлийн боксын халз тулаанд оролцохоор дасгалжуулагч Б.Эрдэнэбаярын хамт тус улсыг зорьсон байна. 

“Ази vs ОХУ” халз тулааны үеэр нийт таван тулаан болох бөгөөд Оросуудын эсрэг Узбекистан, Энэтхэг, Монгол, Казахстан, Тайланд боксчид рингд гарах аж. 

Тэгвэл Олон улсын олимпын холбоо /ОУОХ/-ноос Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д спортын арга хэмжээ зохион байгуулахгүй, оролцохгүй байх зөвлөмжийг олон улсын спорт хороодод хүргүүлсэн байна. Гэтэл Монгол Улсын Боксын холбоо Монгол Улсын шигшээ багийн тамирчнаа ийнхүү ОХУ-д болж буй тэмцээнд оролцуулах гэж байгаа нь олны дургүйцлийг төрүүлээд байна.  Түүнчлэн улсын төсвийн мөнгөөр цалинждаг, Монгол Улсын шигшээ багийн тамирчин нь аль нэг улсад зохион байгуулагдаж буй тэмцээн уралдаанд энэ мэтээр оролцох нь ёс зүйтэй үйлдэл мөн үү гэх  асуулт ч хариултаа нэхэж байгаа юм. 

Б.Чинзориг