Оросын аялагч Ф.Конюхов "Монголын говийг 14 хоногт мотоциклоор туулна" гэв

Оросын аялагч Ф.Конюхов "Монголын говийг 14 хоногт мотоциклоор туулна" гэв

Оросын аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов маргааш /2022.09.08/ манай улсад ирж, гурван дугуйт трайк мотоциклоор Монголын говийг туулна гэдгээ мэдэгджээ. 

Түүний хамт мото аялагч Александр Юнанов, Игорь Головат нар нь аялах аж. Аяллын маршрут 1,5-1,6 км бөгөөд Фёдор 14 хоногт туулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Аялал Даланзадгад хотоос эхэлж, Хятадын хил дагуу үргэлжилэх юм байна. Фёдор Конюхов 2009 онд Улаанбаатар хотоос 15 морь, 15 тэмээтэй аялалд гарч, Монголыг туулан, Казахстан, Халимагаар дамжин, Торгоны замыг давтсан урт аялал хийж байжээ.

 




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө