МХБХ: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг анхнаасаа бат зогссон, цаашдаа ч бат зогсоно

МХБХ: Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг анхнаасаа бат зогссон, цаашдаа ч бат зогсоно

Монголын хөлбөмбөгийн холбооны Моби дээд лигийн есдүгээр сарын 04-ний өдрийн 73 дахь тоглолт Дэрэн болон СП Фалконс клубүүдийн хооронд болсон.

Тус үеэр Дэрэн клубийн 4 дугаартай тоглогч О.Даваадэлгэр нь эсрэг багийн 13 дугаартай Тиаго Томайс руу сармагчны хөдөлгөөний үйлдэл гаргасан нь Сахилгын дүрмийн 36 дугаар зүйл “Ялгаварлан гадуурхах”, 42 дугаар зүйл “Тоглолтын нэр хүндийг гутаах”, 43 дугаар зүйл “Ноцтой зөрчлийн сэдэл үүсгэх”-д заасныг, мөн улаан хуудсаар торгуулсны дараа талбайгаас 3 минутын хугацаанд гараагүй үйлдэл нь Сахилгын дүрмийн 54 дүгээр зүйл “Шийдвэрийг үл зөвшөөрөх”-д заасныг тус тус зөрчсөн сахилгын зөрчил болох нь Сахилгын хорооноос тогтоож, МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах шийтгэл оногдуулсан юм.

Энэ талаар МХБХ-ноос “Бид арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг анхнаасаа бат зогссон, Цаашдаа ч энэ тал дээр бат зогсоно” гэдгээ мэдэгдэж “SayNoToRacism” гэх хаштагыг үүсгээд байна.