Гавьяат тамирчин М.Уранцэцэг "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаанаа МАРГААШ АНУ-д хийнэ

Гавьяат тамирчин М.Уранцэцэг "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаанаа МАРГААШ АНУ-д хийнэ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, “Токио-2020” зуны олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, Азийн аварга М.Уранцэцэг жүдо бөхөөс зодог тайлж холимгоор тулаан руу шилжиж “JacksonWink MMA” клубын тамирчин болсон. Тэрээр АНУ­-ын “Peak Fighting” холбооны 52 кг-ын “Amateur” аваргын бүсийн төлөө маргааш /2022.09.10/ Амбер Тэррельтай шууд тулалдахаар болжээ.