"Дэрэн" клубийн тамирчин Г.Дөлгөөн, О.Мөнх-Оргил нар тоглолтын үеэр хүнд гэмтэл авчээ

"Дэрэн" клубийн тамирчин Г.Дөлгөөн, О.Мөнх-Оргил нар тоглолтын үеэр хүнд гэмтэл авчээ

Монголын хөлбөмбөгийн “Mobi” дээд лигийн гуравдугаар тойргийн тоглолт эдгээр өдрүүдэд болж байгаа билээ.

Тэгвэл тус лигийн гуравдугаар тойргийн тоглолтын үеэр "Дэрэн" клубийн нэгдүгээр багийн тамирчин Г.Дөлгөөн, багийн хамгаалан тоглогч О.Мөнх-Оргил нар хүнд гэмтэл авчээ. Тодруулбал,  тус багийн тоглогч Т.Дөлгөөн "Моби" дээд лигийн сүүлийн тоглолтын үеэр эсрэг багийн хамгаалагчтай мөргөлдсөний улмаас нүүрэндээ хүнд бэртэл авч хагалгаанд орохоор болоод байгаа аж. Урьдчилсан байдлаар түүнийг 6 сар тоглолтод оролцох боломжгүй гэсэн онош гарсан байна. Харин хамгаалан тоглогч О.Мөнх-Оргил тус тоглолтын эхний хагасын төгсгөлд эсрэг багийн тоглогчид өшиглүүлсний улмаас шагайгаа бэртээж, бэлтгэлдээ оролцох боломжгүй болоод байгаа аж. 

Тамирчин Г.Дөлгөөний хувьд 20 хүртэлх насны шигшээ багийн бүрэлдэхүүнд тоглохоор бэлтгэл сургуулилтаа базааж байсан байна.