Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар, холимог тулаанч Э.Шинэчагтага нар өнөөдөр /2022.09.09/ 70 кг жинд мэргэжлийн боксын төрлөөр 600 сая төгрөгийн бооцоотой тулаанаа хийлээ. Хамгийн өндөр бооцоотой тус тулаан нийт найман үе үргэлжилсэн бөгөөд оноогоор МУГТ Э.Цэндбаатар тус тэмцээнд ялалт байгууллаа.
