Гавьяат тамирчин М.Уранцэцэг "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаанаа ӨНӨӨДӨР хийнэ

Гавьяат тамирчин М.Уранцэцэг "Холимог тулаан"-ы аваргын бүсний төлөөх анхны тулаанаа ӨНӨӨДӨР хийнэ

Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын хүрэл медальт, Дэлхийн аварга М.Уранцэцэг жүдо бөхөөс албан ёсоор зодог тайлж,  холимог тулааны спортод хүч үзэхээр болсон билээ. 

Тэгвэл түүний анхны тулаан энэ есдүгээр сарын 18-нд болохоор товлогдсон байсан ч тулааны товыг наашлуулж өнөөдөр /2022.09.10 /болгожээ. Тэрбээр Peak Fighting холбооны 52кг-ын Amateur аваргын бүсийн төлөө Амбер Тэррель аваргатай шууд тулалдах юм.