Нээлтийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч  түрүүлж, Даян аварга Н.Батсуурь үзүүрлэв

Нээлтийн барилдаанд Улсын гарьд М.Бадарч түрүүлж, Даян аварга Н.Батсуурь үзүүрлэв

Монгол Улсад Орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 96 жилийн ойн баярт зориулсан "НУТГИЙН БУЯН ГРУПП" ХХК-ийн нэрэмжит намрын нээлтийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө.

Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын гарьд М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын даян аварга Н.Батсуурь үзүүрлэв.

Их шөвөгт Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Х.Гантулга, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар”спорт хороо, “АПУ” ХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн долоод улсын начин Э.Даш, Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар үлдэж барилдлаа.