Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг "Холимог тулаан"-ы аваргын бүсийн төлөөх анхны тулаанаа дөнгөж сая АНУ-д хийлээ. Тэрбээр Peak Fighting холбооны 52 кг-ын Amateur аваргын бүсийн төлөө Амбер Тэррель аваргатай тулалдаж, II раундад өрсөлдөгчөө цэвэр яллаа. Тэрбээр ялалт байгуулсныхаа дараа "Би эхний үе дээрээ ялна гэж бодож байсан ч 2-р үе дээрээ яллаа. Миний өмнө олон олон ялалт хүлээж байна. Надад бодсон юм их байгаа" гэлээ.
