Ногооннуур сумын 70 жилийн ойн барилдаанд Улсын заан Б.Серик түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ

Ногооннуур сумын 70 жилийн ойн барилдаанд Улсын заан Б.Серик түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэлээ

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа энэ сарын 10, 11-ний өдөр болж, наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын заан Б.Серик түрүүлжээ. 

Барилдаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хороо, "Баван богдын бүргэдүүд" дэвжээний бөх улсын заан Б.Серик, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул, улсын харцага Н.Золбоо нараар манлайлуулсан 64 бөх зодоглосноос Улсын заан Б.Серик түрүүлж, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэж, аймгийн арслан М.Аманбек, аймгийн харцага Д.Бейбит нар шөвгөрөв.

Сонирхуулахад, Ногооннуур сум нь Баян-Өлгий аймгийг хадлан тэжээлээр хангадаг бүс нутаг юм. Мөн Асгатын мөнгөний орд, Бахлаг, Улаан уулын вольфрам, Дулаанхарын полиметалл, Борхогийн зэс зэрэг ордуудтай, газрын хэвлий нь ашигт малтмалаар баялаг тул ирээдүйд уул уурхайн бүс нутаг болон хөгжих бүрэн боломжтой бүс нутаг юм.