Зэвсэгт хүчний туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн цахимаар явагдаж байна

Зэвсэгт хүчний туухай өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн цахимаар явагдаж байна

Зэвсэгт хүчний 2022 оны аварга шалгаруулах "Туухай өргөлт-2022" тэмцээн энэ есдүгээр сарын 13,14-ний өдрүүдэд /2022.09.13,14/ цахимаар явагдаж байгаа бөгөөд тэмцээнд Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын 160 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээнд энэ төрлөөр хичээллэдэг шилдэг алба хаагчид оролцож байгаагаас спортын мастер 4, спортын дэд мастер 2, цэрэгжлийн спортын мастер 10, цэрэгжлийн спортын дэд мастер болон зэрэгтэй 20 гаруй тамирчин багтжээ.