"Улсын аварга” цолны мялаалга наадамд заан Б.Пүрэвсайхан түрүүлж, харцага Н.Золбоо үзүүрлэжээ

"Улсын аварга” цолны мялаалга наадамд заан Б.Пүрэвсайхан түрүүлж, харцага Н.Золбоо үзүүрлэжээ

Энэ жил /2022/-ийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан 10 даван түрүүлж, Улсын аварга цол хүртсэн О.Хангайн цолны мялаалга наадам өнөөдөр /2022.09.13/ Ховд аймагт боллоо. Тус мялаалга наадамд улс, аймгийн цолтой хүчит 128 бөх барилдсанаас Улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж 1 сая төгрөг, Улсын харцага Н.Золбоо үзүүрлэж 5 сая төгрөгийн бай шагнал хүртжээ.