ОУХМ Б.Хулан Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

ОУХМ Б.Хулан Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

“Белград-2022” чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Хулан мөнгөн медаль хүртлээ.

Энэ нь Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн дэвжээнээс хүртсэн 23 дахь мөнгөн медаль болж байна. Тэрбээр өчигдөр Энэтхэгийн Винеш Фогатыг 7:0-ээр, Казахстаны Жюлдиз Эшимоваг 3:0-ээр, Азербайжаны Лейла Гурбанова, Шведийн Эмма Малмгринийг тус бүр цэвэр ялсан. Тэгвэл өнөөдөр шигшээ барилдаанд 2022 оны Пан Америкийн аварга АНУ-ын Доминик Пэрришт 2:4-өөр ялагдсан байна.