LIVE: ОУХМ М.Лхагвагэрэл алдарт бөх Гено Петриашвилиг ялж ДАШТ-ний финалд шалгарлаа

LIVE: ОУХМ М.Лхагвагэрэл алдарт бөх Гено Петриашвилиг ялж ДАШТ-ний финалд шалгарлаа

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд ОУХМ М.Лхагвагэрэл дөнгөж сая Белградын дэвжээнд хагас шигшээд “Токио-2020” олимпийн мөнгө, “Рио-2016” олимпийн хүрэл медальт, 2017, 2018, 2019 оны дэлхийн аварга Гүржийн Гено Петриашвилиг 4:2-оор ялж финалд шалгарлаа. М.Лхагвагэрэл маргааш /2022.09.16/ алтан медалийн төлөөх барилдаанд өөр нэгэн алдарт бөх, олимп, дэлхийн аварга Туркийн Таха Ахгультай барилдах ажээ. 

Эх сурвалж: MGL SPORT